Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлэх үүрэг хүлээдэг байна.