Categories
мэдээ нийгэм

Тэрхийн гол дээр түр гүүр тавилаа

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл
чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн төмөрбетон гүүрэнд эвдрэл гараад байгаа. Тиймээс
уг гүүрийг долдугаар сарын 3-ны 00:00 цагаас эхлэн түр хааж, эвдрэлийг засч
дуусах хүртэл түр хугацаагаар гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг зогсоогоод байсан юм. Тэгвэл Тэрхийн гол дээр түр гүүр тавьжээ. Уг түр
гүүрээр Завханаас Улаанбаатар чиглэлд гарсан 11:00 цагийн автобус саадгүй явж
өнгөрсөн байна. Өнөөдөр гүүрэнд албан ёсоор тэмдэг тэмдэглэгээг хийж, 40
хүртэлх тоннын жинтэй тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *