Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын
95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг
гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх
урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор
“Монгол хуушуур -2016” фестивалийг зохион байгуулах гэж байна.
Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран 2016 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс Хамгийн өвөрмөц хуушуур, Хамгийн амттай хуушуур, Хамгийн цэмцгэр асар гэсэн 3 номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж шагнал гардуулах юм.
№ | Шалгуур үзүүлэлт | Үнэлгээ |
1 | Хамгийн шинэлэг чимхэлттэй байх | 0-5 |
2 | Хуушуур нь сэдэв агуулгатай, эзэлхүүнээр өөр, бусад хуушуураас урт, өргөний хэмжээгээр том байх | 0-5 |
3 | Амт, биет байдал, өнгө үзэмжтэй, бүрэн болцтой байх | 0-5 |
4 | Шанзны орцонд амин дэм бодисоор баялаг ногоо бусад бүтээгдэхүүн тодорхой хувийг эзэлсэн байх | 0-5 |
№ | Шалгуур үзүүлэлт | Үнэлгээ |
1 | Амтлах эрхтний үзлэгээр гаж амтгүй, төгс байх | 0-5 |
2 | Өнгө, амт, биет байдал зэрэгт өөрчлөлт оруулалгүй тохирсон горимоор боловсруулсан байх. | 0-5 |
3 | Шанзыг технологийн дагуу бэлтгэсэн байх /шанзанд төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж амин дэм, эрдэс бодисоор баялаг болгосон байх/ | 0-5 |
4 | Хамгийн өнгө үзэмж, хэлбэр сайтай байх | 0-5 |
5 | Наадамчин олны саналыг хамгийн ихээр авсан байх | 0-5 |
№ | Шалгуур үзүүлэлт | Үнэлгээ |
1 | Асрын гадна өнгө үзэмж нь монгол үндэсний онцлог хэв шинжийг харуулсан байгууллагын логотой байх | 0-5 |
2 | Ажиллагсад нь ажлын хувцсыг бүрэн өмссөн байх, тогооч зөөгчийн хувцаслалт | 0-5 |
3 | Ширээ засалт үйлчилгээний бэлэн байдлыг хангасан байх | 0-5 |
4 | Хоол хүнсний зүйлтэй хүрэлцэж буй гадаргуу, ажлын талбай зэргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тогтмол өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгах | 0-5 |
5 | Зориулалтын хуурай болон нойтон салфетка, гар ариутгах ариутгалын бодис зэргийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцөлсөн байх | 0-5 |
6 | Асар доторх болон ойр орчмын хог хаягдлыг байнга цэвэрлэж, хогийн сав байрлуулсан байх | 0-5 |
5.1 Фестивалийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. /хавсралт-1, 2/
5.7. Ажлын хэсэг “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур” “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулна.
12:30 – 12:40 Нээлт /Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга фестивалийг нээж үг хэлнэ/
10:00-20:00 Наадмын талбай дээрх худалдаа үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
10:00-20:00 Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
12:40 -13:00 Наадамчин олондоо “Сайхан наадаарай” хэмээн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. /Хамтлаг д
12:30-12:50 Хоолны газруудын үйл ажиллагаатай танилцан амталгаа хийнэ. /Монгол Улсын Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /
13:00-13:40 Наадамчин олондоо амтат хуушуураар үйлчилж байгаа үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ /Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мэндчилгээ/
13:40-14:10 Наадамчдын дундах “Хэн олон хуушуур идэх вэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.
14:10-14:30 Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
14:30-14:50 Хамтлаг дуучдын тоглолт
14:50-15:10 Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ явагдана. /Сонгинохайрхан, Баянгол дүүргийн мэндчилгээ/
15:10 – 16:30 Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна
16:30-17:30 Хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
17:30-18:30 Чөлөөт үзүүлбэрүүд
09:10-11:00 Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
10:10 – 10:50 “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ” тэмцээн зохион байгуулна.
10:50 -11:30 Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна.
11:30-11:50 Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
11:50-12:40 Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
12:40-13:00 Наадамчдын дунд “Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” тэмцээн зохион байгуулна.
13:00-14:00 Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
14:00-15:00 Шагнал гардуулах үйл ажиллагаа /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар/