Categories
мэдээ спорт

Эхний 300 бөх бүртгүүлжээ

Энэ жилийн наадамд 1024 хүчтэн зодоглоно.Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр 10:00 цагаас эхлэн бүртгэсэн. Бүртгэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд одоогоор 300-гаад бөх бүртгүүлээд байгаа аж.

Тодруулбал, Монгол Улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, улсын харцага Ө.Даваабаатар нарын зэрэг улсын цолтой бөх бүртгүүлжээ.

Улсын баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдаж 14-15 насны хөвгүүдийн бүртгэл эхэлсэн байна. Тэднийг өнөөдөр, маргааш 10:00-18:00 цагийн хооронд “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд оролцох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *