Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Жаргалтулгын Эрдэнэбатыг 97.1 хувийн саналаар баталлаа. Түүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараахь зүйлийг захиж хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголд шударга ёсыг тогтоох том үүрэг даалгавар танд ноогдож байна, 1970-1980 оны төлөөлөл болж байгаад талархаж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ерөнхий сайдаар мэргэжлийн хүн орж ирж байгаад талархаж байна. Улстөржилгүйгээр, мэргэжлийн хүний хувьд ажиллаарай. Та Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гаргах ажлуудыг хийгээрэй. Хөрөнгийн зах зээлийг хурдхан шиг хөдөлгөөнд оруулаарай гэж хүсье. Үүнийг маш олон хүлээлт дагалдаж байгаа шүү. Орон нутагтаа АН ялсан ганцхан аймаг болох Завхан аймгийн гишүүний хувьд манай аймгийн Засаг даргыг хурдан томилж өгөхийг хүсье гэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн
Мандал сумын уугуул. 2012
оны УИХ-ын сонгуулиар гишүүн болж, Шийдлийн Засгийн газрын үед Сангийн сайдаар нэг
жил ажиллаж ард түмэн түүнийг илүүтэй мэдэх болсон. Түүний аавыг Гунгаагийн Жаргалтулга, ээжийг нь Лувсанбазарын
Пүрэвдулам гэдэг. Аав, ээж хоёр нь хоёул Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат юм
байна. Эрдэнэбатын аав Г.Жаргалтулга нь Мандал сумын Хэрх ЕБС-д захирлаар ажиллаж
байсан бөгөөд өвөө Гунгаа нь мөн тус сургуулийг үүсгэн байгуулсан анхны багш, захирлаар
нь ажиллаж байсан юм. Нэг үгээр хэлбэл, сэхээтний гэр бүлд төрж, өсчээ. Эрдэнэбатын
аав Жаргалтулгыг үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх байсан гэдгээр нь
сэлэнгийнхэн маш сайн мэднэ. Улсын гарьд Пунцагийн Сүхбат гарьдын багш байсан гэдэг.
Ж.Эрдэнэбатын хувьд аав, ээжээс дөрвүүлээ аж. Харин одоо эхнэр Тунгалаг болон хүүхдүүдийн
хамт амьдардаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *