Categories
мэдээ нийгэм

Шөлний хонь 170 мянган төгрөгийн үнэтэй байна

Наадам дөхөхөөр хэн хүнгүй л шөлний нэг хонь төхөөрөхөөр яарна. Түүнийг дагаад хөдөөнийхөн маань хонь малаа борлуулж хэдэн төгрөг олохоор хот барааддаг уламжлал тогтсон. Энэ жил ч гэсэн Баянзүрхийн товчоо, Эмээлт захын наахна хонь зарж буй хүмүүс цуглачихажээ. Энэ жилийн тухайд шөлний хонь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хямд байна. Хуучин 200 мянгаас буудаггүй байсан бол өнөө жил хамгийн үнэтэйдээ 180 мянга хүрч байна гэнэ. Энэ жил хур бороо ихтэй сайхан зун болж байгаа учир малчид ч урамтай. Наадамчид 5000 төгрөгөөр хонио төхөөрүүлээд авч явж байна. Мөн гэдэс арилгаад, толгой шийрийг нь хуйхалж өгдөг хүмүүс ч зогсоно. Малчид энд наймдугаар сарын дунд үе хүртэл зогсоход хоёр сая орчим төгрөг олдог гэнэ. Зүүн аймгийн хонины мах амт сайтай гэгддэг учир Дундговийнхон их зогсдог болжээ.

Энд зогсоход өдөрт 5000 төгрөгний хураамж авна. Ийнхүү хотын хоёр захад хонь зарж эхэлснээс хойш нийслэлийн ойрхон аймгийнхан зуны турш амьжиргаагаа залгуулдаг болжээ. Зарим хүмүүс нутгийнхаа хүний хонийг зарж өгөөд өдөрт 20-30 мянган төгрөгийн шагнал авч байна. Харин ямаатай хүн тун цөөн ирнэ. 40, 50 хонин дунд ганц хоёрхон ямаа л харагдана. Ингээд есөн сарын эхээр оюутнууд хот орж ирэхэд махны ханш буцаад буурдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *