Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ

Үндэсний их баяр наадмын өглөө Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залдаг уламжлалтай. Тугийг долдугаар сарын 11-ны өдрийн 09.30-11.00 цагийн хооронд зална. Энэ үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж Замын цагдаагийн газраас өчигдөр мэдээллээ. Мөн буцаан залах буюу долдугаар сарын 12-ны өдрийн 21.50 цагт Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм. Харин энэ сарын 12-ны өдрийн 07.00-09.00 цагт соёолон насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулна гэлээ.

Наадмын хоёр өдөр буюу долдугаар сарын 11,12-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашинд дугаарын хязгаарлалт хийхгүй. Харин АСЕМ-ын уулзалт эхлэх долдугаар сарын 13-ны өдрөөс тээврийн хэрэгслийг дугаараар нь хязгаарлана. Гэхдээ энэ хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ялгах уу, эсвэл дугаарын сүүлийн цифрээр ялгах уу гэдгээ ЗЦГ хараахан шийдээгүй байгаа гэлээ. Наадмын “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвийн зосоолуудад машинаа үнэ төлбөргүй тавьж болохыг ЗЦГ хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *