УИХ-ын чуулганыг өнөөдөр 15.00 цагт хуралдуулахаар болсон байна. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулах юм.
Байнгын хороод:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо
- Өргөдлийн байнгын хороо
- Төсвийн байнгын хороо
- Хууль зүйн байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
Тангараг өргөсөн 76 гишүүн дээр дурдсан найман байнгын хороонд харьяалагдаж ажиллах юм.