Categories
мэдээ нийгэм

13-наас ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болох гэж байна. Тэгвэл долдугаар сарын 13-наас хойш Монгол орны ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа ажээ. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-23 градус дулаан байх бол Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байх төлөвтэй байгааг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа юм. Тус төвийн Урьдчилан мэдээлэх төвөөс тодруулахад “Ерөнхийдөө наадмын өмнөх өдрүүдэд нийт нутгаар хална. Наадмын өдрүүдэд бага зэргийн хур бороотой байна” гэв.

Долдугаар сарын 9-10 хооронд буюу баярын өмнөх өдрүүдэд нэлээд халах янзтай.

Урьдчилсан төлөвөөр:

Төвийн аймгуудын нутгаар 9-10-нд зарим газраар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нөөс бага зэрэг сэрүүсч наадмын өдрүүдэд шөнөдөө 8-13 градус өдөртөө 17-23 градус дулаан. Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 28-33 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 32-37 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгтйн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 33-38 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *