Categories
гадаад мэдээ

Нэрт хөлбөмбөгчин Лионель Мессид 21 сар хорих ял оноожээ

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг хөлбөмбөгчнөөр
олон удаа шалгарч байсан Аргентины шигшээ баг, Испанийн Барселона багийн шилдэг
довтлогч Лионель Мессиг Испанийн шүүхээс хорих ял оноожээ. Тус улсын шүүхээс түүнийг
болон эцэг Хорхе Орасио нарыг татвараас зайлсхийж, дөрвөн сая еврог нуун дарагдуулсан
гэх хэргээр буруутган 21 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Тухайлбал, тэднийг
2007, 2008, 2009 онд олсон орлогоо нуун дарагдуулсан гэв. Гэхдээ Испанийн хуулиар
хоёр жил доторх ялыг биечлэн эдлэхгүй байж болох аж. Ямартай ч тэд тусдаа хоёр ба
1.5 сая еврог төлөх юм байна. Мөн Дээд шүүхэд давж заалдаж болох гэнэ. Испанийн
Прокурорын газраас Л.Мессигийн эцэг Хорхе Орасио Мессиг 1.5 жилээр хорих ял ногдуулжээ.
Учир нь хөлбөмбөгчний аав хүүгийнхээ санхүүгийн асуудлыг хариуцдаг байж. Харин Лионель
Месси татварын асуудлыг хэзээ ч сонирхож байгаагүй. Энэ талаар эцэгтэйгээ огт ярилцаж
байгаагүй хэмээн мэдэгдсэн удаатай. Алдарт хөлбөмбөгчин өмнө нь 10 сая евро төлсөн
байгаа аж. Мөн хэргийг нь хэрэгсэхгүй болгохын тулд Испанийн улсын төсөвт нэмж
15 сая евро төлөхөд бэлэн буйгаа мэдэгдсэн гэнэ. Гэвч орон нутгийн шүүхээс үүнийг
нь хүлээж аваагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *