Categories
мэдээ нийгэм

Наадмаар 82 чиглэлд 654 автобус үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт 654 автобус үйлчлэхээр болоод байна. Мөн зөвшөөрөлгүй авто машинтай иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй зорчих боломжтой аж.

Дүнжингарав худалдааны төв рүү долдугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар “Мишээл экспо” төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт найман чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилнэ. Мөн Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- “Мишээл экспо” чиглэлд 15 автобус, Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Харин Хүй долоо худаг руу долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Махатма Гандийн гудамжинд байрлах автобусны буудлаас, долдугаар 13-нд хотын төвөөс буюу МУБИС-ийн автобусны буудлаас их багтаамжийн 20 автобус, мөн долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “3, 4 дүгээр хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офецеруудын ордон” гэсэн таван цэгээс тус бүр дөрөв, нийт 20 микроавтобус үйлчлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *