АСЕМ болон баяр
наадмын өдрүүдтэй холбоотойгоор зарим замуудыг долдугаар сарын 13-16-ны хооронд
хэсэгчилж болон бүрэн хаахаар болсон байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын
Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа,
гэхдээ хаагдах замуудын хуваарь гарсан гэж байв. Тодруулбал, Олимпийн гудамж,
Их тэнгэрийн амнаас АСЕМ Вилла хүртэлх замуудыг бүрэн хаана. Түүнчлэн
Гэндэнгийн гудамж хаагдана. “Бридж” группийн орон сууцнуудын замуудыг бүрэн хаахаар
төлөвлөжээ.