Categories
мэдээ нийгэм

АТГ-т эхний хагас жилд гэмт хэргийн шинжтэй 196 өргөдөл иржээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр энэ оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар хэвлэлийн мэдээлэл хийлээ. АТГ дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 133 байгууллага “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлуулан ажиллаж байна.
  • Улсын хэмжээнд хуулийн үйлчлэлд хамрагдах нийт 39,850 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ бүртгүүлжээ. Хоёр мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, гурван мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй бөгөөд зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу сануулах болон ажлаас халах хүртэлх хэмжээний хариуцлагыг тооцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан.
  • 269 төрийн өндөр албан тушаалтан хуулийн хугацаанд мэдүүлгээ 100 хувь шинэчлэн мэдүүлснийг бүртгэж авсан.
  • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй төрийн албанд томилогдсон нийт 129 зөрчлийг илрүүлсэн.
  • ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар нийт 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
  • Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 166-г нь хянан шийдвэрлэсэн. 21 зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна.
  • 2016 оны эхний хагас жилд төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4,163 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 1,010-ыг нь хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.
  • АТГ нийт 489 гомдол, мэдээлэл хүлээн авсны 196 нь гэмт хэргийн шинжтэй байна.
  • Хуульд заасан харьяаллын 325 үйлдэл, 297 холбогдогчтой 167 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
  • Мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн.
  • Мөрдөн шалгасан хэргийн 102 хэргийг буюу 61.2 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 43.1 хувьтай байна.
  • Эрүүгийн хэрэгт 297 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Гэмт хэргийн улмаас 27 тэрбум 16.1 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн, нийт 3 тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжлэн хамгаалсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *