Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурлын ирц 58,3 хувьтай байна

МАН-ын Бага хурал 15:00 цагийн үед эхэллээ. Бага хуралд нийт 310 гишүүн ирэх ёстойгоос 174 гишүүн хүрэлцэн ирж, 58,3 хувийн ирцтэйгээр хурлыг эхлүүлсэн юм.

Хуралдааныг нээж М.Энхболд үг хэллээ. Тэрээр “Сонгуулийн өмнө хуралдсан Бага хурлаар УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-д өрсөлдөх нэрсийг тодруулж, мөрийн хөтөлбөрөө баталснаар сонгуулиар ялалт байгуулах буухиаг дагуулсан. Иймд МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье” гэсэн юм.

Өнөөдөр хуралдаж буй МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар даргалж, Н.Амарзаяа дэд даргын үүрэг гүйцэтгэж байна.

Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны УИХ-ын болон аймаг орон нутгийн сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар илтгэл тавина. Дараа нь Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгох эсэхийг хэлэлцэх, намын дотоод асуудлаа ч мөн ярилцах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *