Өнөөдөр олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр. Парис-1924 олимпийн үeэр буюу 1924 оны долдугаар сарын 2-ны өдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ байгуулагдсан тул энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй спортын сэтгүүлчид мэргэжлийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Монголын спортын сэтгүүлчид ч энэ өдрийг хүндэтгэн ёслохын сацуу ажлын талбартаа, тэмцээний талбайдаа, спортын зааландаа мэдээ, сурвалжлагаа бэлтгэн өнгөрүүлж байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1990 онд байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө 100 гаруй гишүүнтэй юм.