Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа сэргээш хэрэглэсэн шалтгаанаар “Рио 2016” олимпод оролцох эрхээ хураалгаад байсан. Гэвч Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ түүний олимпийн эрхийг сэргээхээр болжээ. Энэ тухай цахим сүлжээнд мэдээлж буй юм.
Э.Сумъяагийн олимпийн эрхийг сэргээх тухай албан ёсны хариу хараахан гараагүй байгаа ч тун удахгүй ДНБХ, WADA-гаас Монголын чөлөөт бөхийн холбоонд албан ёсны хариу өгөх аж.
WADA-гаас энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдоны бага хэмжээгээр илэрсэн бол хэвийн гэж зөвшөөрсөн аж. Тэр хугацаанаас хойш допингийн шинжилгээгээр мельдоны илэрвэл тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах тухай мэдээлжээ.