Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​З.Энхболд: Манай нам сонгуулийн дүнг хүндэтгэж байна

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар Ардчилсан нам мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд “Манай нам сонгуулийн дүнг хүндэтгэж байна. Өнгөрсөн дөрвөн жил туйлын хүнд дөрвөн жил байлаа. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. МАН-д амжилттай ажиллахыг уриалж байна. Ялалт байгуулсан арваад нэр дэвшигчдээ баяр хүргэе. Намын дүрмийн дагуу сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээнэ” гэлээ.