Архангай аймгийн Цахир, Хангай, Булган сумдад сонгуулийн саналын хуудас дууссан гэх мэдээлэл аймгийн Сонгуулийн хороонд иржээ.
“Саналын хуудас хэвлэгдэх үед Архангай аймаг 58920 сонгогчтой байсан аж. Түүний 90 хувиар бодож саналын хуудсыг хуваарилсан. Дээр нь сонгогчдын ирц өндөр байна. Мөн олон иргэн саналаа буруу тэмдэглэснээс болж саналын хуудас хүчингүй болж байна. Түүнчлэн урьд нь сонгуульд оролцдоггүй байсан, шилжин явсан иргэд ирж сонгогчдын ирцийг нэмж байна” гэж тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.