Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхоролын нэр хүндэд халдлаа гэв

МАН-ын сонгуулийн төв штабаас АН-ын сонгуулийн төв штабт “Залруулга гаргах тухай” мэдэгдэл хүргүүлж, хууль бус мэдэгдэлдээ залруулга гаргахыг шаардаж байна гэв. “АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдэгдэл хийж, УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэрийг татсан мэтээр сонгогчдод буруу ташаа мэдээлэл өгсөн мэдэгдлийг хэвлэлийнхэнд өгч, олон нийтэд түгээлээ” гэж МАН-аас мэдээлэл хийлээ. Мөн энэ асуудлаар СЕХ-нд шударга өрсөлдөх боломжоор хангаж ажиллахыг хүссэн албан бичгийг явуулсан гэлээ.

АН-ын сонгуулийн төв штабт явуулсан мэдэгдэлдээ “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гараагүй гэдгийг СЕХ-ноос 2016 оны 6-р сарын 28-ны өдөр ирсэн 432 тоот албан бичгээр мэдэгдсэн байтал дахин нэр хүндэд нь халдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна.

Иймд дээрх хууль бус үйлдлээ таслан зогсоож, залруулга гаргахыг танай намаас хатуу шаардаж байна. МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ” гэжээ.