Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын гэх материалыг хувийн сургуулийн багш боловсруулжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан хэмээн гомдол мэдээлэл их гарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тухайн үед нь шалгалт хийж байна. Улмаар Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгссөн хүүхдүүд нийгмийн болон матетатикийн шалгалтын бар код бүхий хариуг тус бүрийг 200 мянган төгрөгөөр авсан болох нь тогтоогджээ. Ингээд энэ хариуг хэнээс авсаныг цааш нь лавшруулан шалгахад тухайн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн З гэх хүүхдээс авсан болох нь мөн л тогтоогдсон байна.

Харин З-г шалгаж үзэхэд уг шалгалтын дүнг нэгэн хувийн их сургуульд багшилдаг Д гэгч 52 настай эрэгтэй хүнээс авсан гэдгээ мэдүүлсэн байна. Д гэгч бол эдийн засгийн онолын багш ажилтай хүн бөгөөд математик болон нийгмийн хичээлээр сурагчдад давтлага өгдөг байсан аж. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтад ирэх магадлал бүхий тест гэж боловсруулж өгсөнийг нь З гэх хүүхэд авч нэг хүүхдэд зарсан нь цааш даамжирч, нөгөөх нь ашиг хонжоо олох зорилгоор “элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн хариу задарсан” гэж хэлээд хүүхдүүдэд зарсан болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тодорхой болжээ.

Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын материалын тест задраагүй, харин магадлал өндөртэй гэж боловсруулсан тестийн хариуг ашиг хонжоо олох зорилгоор зарсан байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллэж байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *