Categories
мэдээ нийгэм

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах талаар иргэдээс судалгаа авч эхэллээ

Гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орогч С. Очирбат ажиллаж байна. Тус ажлын хэсгийн анхны хурал 2016 оны 6 дугаар сарын 22-нд болж, хурлаас гэр хорооллын иргэдээс “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах эсэхийг тодорхойлох судалгааг авахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу гэр хорооллын иргэдээс судалгаа авч эхэлсэн байна.

“Сайн” хашаа хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудалд зориулж нэг айлд 15 сая хүртэлх төгрөгийг зээлээр өгөхөөр болсон. Үүний 50 хувийг улсын болон хотын төсвөөс хариуцаж, үлдсэн 50 хувийг тухайн айл 20 жилийн хугацаанд төлөхөөр зохицуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *