Categories
мэдээ нийгэм

Замын цагдааг мөргөөд зугтжээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 310 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Галданбошигтын гудамж Цагаан байрны зүүн замд Yamaha маркийн мотциклийн жолооч П нь албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч 30 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Мөн хөдөө орон нутагтт Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р баг Зүүн гүдэн гэх газар T.Landcruicer маркийн авто машинтай “Даюун” маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Л-ийн амь нас хохирсон хэрэг гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *