Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хамтран тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна.
Шалгалт 2016 оны зургаадугаар сарын 26-ныг дустал үргэлжилэх юм байна. Шалгалтын хугацаанд 2,070 тээврийн хэрэгсэл шалгагдснаас “ЕС” зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 266, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 108,техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 18, нийт 392 зөрчлийг илрүүлж 99 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
Түгээмэл тархацтай ашигт матмал олборлож буй 10 аж ахуйн нэгж, байгууллага хамтран хөрөнгө нийлүүлэн гаргаж “Тэгш плант” ХХК-иар технологийн замыг сайжруулан бетонон хучилттай болгож 2016 оны долоодугаар сарын 04-ны өдөр ашиглалтад оруулахаар болжээ гэжНийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.