Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 30 мянга гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг, 9,0 тэрбум төгрөгийн 1 000 орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол гэр хорооллын харанхуй гудамжуудад 15 906 гэрэлтүүлэг суурилуулжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд 8800 гауй гэрэлтүүлэг шинээр хийсэн байна.

Гэр хороолол болон орон сууцны хороолол нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг камер, суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *