Categories
мэдээ спорт

Манай гимнастикчид ДАШТ-ий шигшээд шалгарлаа

Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ БНСУ-ын Инчён хотод үргэлжилж байна. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид 17850 оноогоор шигшээд шалгарлаа. Монголын багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтсан юм.

Мөн “Aerobic dance” төрөлд оролцсон Монголын тамирчид 18000 оноогоор шигшээд шалгарлаа. Манай баг У.Насанбаяр, Б.Хаштайш, Б.Сумъяадорж, Д.Очир, Э.Анхбаяр, Н.Мөрөн, О.Эрдэнэдэлгэр, О.Содгэрэл нараар багаа бүрдүүлсэн юм. Финалын тоглолтууд энэ сарын 19-нд болно.

Сонирхуулахад, энэ тэмцээний 12-14 насны ангиллын хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал 18.500 оноогоор V, холимог багийн төрөлд О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул нар VIII байрт шалгарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *