Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох боксын тэмцээний сугалаа гарлаа

Боксын олимпийн эрх олгох “Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжан улсад эхэллээ. Нэр хүнд, чанар чансаагаараа бага дэлхийн аварга хэмээн үнэлэгддэг тус тэмцээн 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгоно.

Бага дэлхийн аваргад эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож байна.

Уншигч та бүхэн манай тамирчдын сугалааг сонирхоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *