Categories
мэдээ нийгэм

Маргааш загасчлалын улсын аваргын тэмцээн болно

Спининг загасчлалын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу зургадугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг (Багануур дүүргээс хойш 33 км зайд орших) дахь Хаан Хэрлэн жуулчны баазад болох гэж байна. Тэмцээнд нэг баг нь гурван тамирчинтай оролцох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал хүртэх гэнэ. Тус тэмцээний загасчлал нь бүхэлдээ сэртэнгүй дэгээтэй хиймэл өгөөшөөр загас бариад буцаан тавих зарчмаар явагддаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *