Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний музейн үзмэрийн тоног төхөөрөмжийг сайжруулна

2015-2016 онд Япон улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийг Монголын Засгийн газар Жайкатай хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр түүх соёлын үнэт өвийг урт удаан хугацаанд зохистой байдлаар хадгалж хамгаалах үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна. Тус музей нь балар эртнээс өнөөг хүртэлх үеийн Монголын түүх, өв соёл, угсаатны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан, дэлхийд ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэрийг хадгалж хамгаалж байдаг.

Япон улсын Засгийн газар Монголын хамгийн том музейд нийтдээ 38,3 сая иен буюу ойролцоогоор 720 сая төгрөгийн тусламж үзүүлсэн бөгөөд ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид үзмэрийн хадгалалтын шинэ тоног төхөөрөмж, технологитой танилцах юм байна.

Монголын Үндэсний музей нь улс, аймаг орон нутгийн бусад музейг мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг хүлээдэг тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монгол Улсын нийт соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр үзүүлээд зогсохгүй нийт иргэдэд соёлын дархлаа суулгах, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *