Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлнэ

Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Мэдээж айл өрх, иргэн бүр тохилог орон сууцад амьдрахыг хүсэж байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа. Иймээс бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхэд чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдаж, одоогийн байдлаар 929 иргэн хамрагдаад байна. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар хотод сард 280.000 төгрөг, орон нутагт 230.000 төгрөгөөс дээш гаргахгүйгээр тогтоосон байгаа. 2016-2020 онд 20000 айлын төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны 2 төрлийн санг бүрдүүлэх аж. Тодруулбал, байнгын буюу энгийн түрээс (төрөөс халамж үзүүлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр байнга түрээслүүлэх), түрээслүүлж байгаад эзэмшүүлж, өмчлүүлэх (иргэд түрээсээр сууж байгаа байраа худалдаж авах хэлбэр) санг бүрдүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *