МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ. МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Улмаар холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн арьс шир, ангийн үслэг боловсруулах “Мон –Ит-Булигаар”, “Монгол Шеврго”, “Белон”, “Шандаст –Аргамаг”, “МЛТЖ”, “Яармаг -1”, “Элит фур”, “Лидер-Арена”, “Их эргэлт”, “Ерөөлт интернейшл”, “Мон-Ирээдүй”, “Содонцуурай”, “Меделмен”, “Улаанбаатар фур”, “Гурван –Эрдэнэ”, “Их-Асар”,“Сүүдэртийн хөндий”, “Мастер додо””, Эрдэнэ чандмань”, “Ялман”, “Батдүмбээ”,”Сутайн дэвшил”, “Хатан төгөл”, “Үе импекс”, “Алтайн харгиа”, “Мөнх шинэ од”, “Фучер холдинг”, “Арилдий” ХХК зэрэг 28 үйлдвэрийг гаргасан зөрчлөө арилгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор акт тавьжээ.