Categories
гадаад мэдээ

Б.Обама охиныхоо төгсөлтөд оролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр том охин Малиагийн ахлах сургуулийн төгсөлтийн баярт оролцжээ. Эцэг хүний үүргээ биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч Б.Обама нэгэн арга хэмжээн дээр үг хэлэх байснаас эхлүүлээд Ерөнхийлөгчийн хийх ёстой бүхий л ажлаа цуцалсан байна.

Ерөнхийлөгчийн гэр бүлийн хувийн нууц хэмээн үзсэний учраас Цагаан Ордны зүгээс төгсөлтийн баярын үеэр зураг авахыг хориглосон бөгөөд Ерөнхийлөгч зарим нэгэн ярилцлага шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ охиныхоо өсч том болон бие хүн болон хүмүүжиж буй талаар дурдах нь олонтаа болсон юм. Найман жилийн өмнө буюу 10 настай байхдаа анх Цагаан ордонд ирсэн Малиа охин ийнхүү ахлах сургуулиа амжилттай төгслөө.

Малиагийн хувьд цаашдаа Харвардын их сургуульд суралцах эрхээ олж авсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сард гэр бүл нь Цагаан ордныг орхих үед ч Вашингтонд дүү охин Сашатайгаа хамтдаа амьдрах байр түрээсэлж аваад байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *