Америкийн дугуйчин Тижей ван Гардерен энэ зун Рио-де-Жанейрогийн олимпод оролцохоос татгалзжээ. Тэрбээр Зика вирусын халдвар авах эрсдэлтэй хэмээн ийн татгалзаж. Учир нь түүний эхнэр бие давхар юм байна. Тиймээс ирээдүйд мэндлэх үр, гэр бүлийнхнийхээ эрсдэлд оруулахгүйн тулд ийм шийдвэрт хүрчээ.
Ван Гардерен олимпийн наадмын дугуйн хоёр ч гараанд уралдах ёстой байсан гэнэ. Ван Гардеренээс өмнө Испанийн нэрт сагсанбөмбөгч По Газоль мөн халдвар авахаас эмээж буйгаа илэрхийлээд олимпийн наадамд оролцох эсэхдээ эргэлзэж байгаагаа ярьсан байжээ.