Categories
мэдээ нийгэм

12 дугаар ангийн сурагч сур элдэх төхөөрөмж бүтээжээ

Сурыг мал аж ахуйд өргөнөөр ашигладаг байсан уламжлал сүүлийн үед тасалдахад хүрч БНХАУ-аас импортоор оруулж ирсэн мяндсан материалаар хийсэн өргөн нарийн олсыг өргөнөөр хэрэглэх болсон. Тэгвэл ШУТИС-ийн харьяа шинжлэх ухаан техникийн ахлах сургуулийн XII ангийн сурагч Р. Авирмэд хэмээх хүү малчдад туслах нэгэн шинэ бүтээл хийсэн байна. Сур элдэх арга ажиллагаа нь хүч, хугацаа нилээдгүй шаарддаг тул малчид мяндсан олсоор чөдөр, тушаа, ногт, хазаар, цулбуур, жолоо, жирэм, бугуйл, аргамжаа, зэл, хүзүүвч аргамжаа, ачааны тэн хийж ашиглаж байгаа нь малын арьс, үсийг халцлах, холгох, гүн гэмтээхээс гадна хэврэг, ус бороо, агаарт өгөршиж тасрах, хаягдал нь устахгүй байгальд олон жилээр хог болж байдаг зэрэг сөрөг үр дагаврыг үзүүлдэг ажээ.

Тэгвэл бүтээлч хүүгийн хийсэн энэхүү сур элдэгч, хальслагч, зүсэгч тоног төхөөрөмж нь малчдын нөр их хөдөлмөрийг ачааллыг багасгах, түүхий эдийн олдоц элбэг, хямд, өдөр тутам ашиглагдах бат бөх, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байдлаараа давуу талтай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *