Categories
мэдээ спорт

Чөлөөтийн гурван тамирчин визний асуудлаас болж үлдээд байна

АНУ-ын Лос-Анжелос хотод болох дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнөөдөр явлаа.

  • 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
  • 70 кг: Д.Алтангэрэл74 кг: П.Өнөрбат
  • 86 кг: Т.Үйтүмэн
  • 97 кг: Д.Хүдэрбулга
  • 125 кг: Ж.Чулуунбат

Монголын шигшээ баг дээрх бүрэлдэхүүнийг мэдүүлээд байгаа ч яг одоогийн байдлаар Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй байгаа учир дасгалжуулагч О.Пүрэвбаатар гурван тамирчинтайгаа үлджээ. Өнөөдөртөө багтаж визний асуудал шийдэгдвэл тамирчид багийнхныхаа араас явахаар төлөвлөж байна. Шигшээ багийн багш дасгалжуулагчид дөрөвдүгээр сарын 16-нд тамирчдынхаа нэрс, холбогдох бичиг баримтыг Чөлөөт бөхийн холбоонд мэдүүлсэн ч ийн гурван тамирчны визний мэдүүлэг хойшилж, баг тамирчдад бэрхшээл үүсчээ.

Тэмцээн зургадугаар сарын 11-12-нд болно. Гурван тамирчны визний асуудал шийдэгдлээ гэхэд хугацаа тулгаж очих нь амжилтад нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөө талаар тамирчдын виз гарахгүй юм уу, хугацаа хоцрох тохиолдолд багаараа өрсөлддөг тэмцээнд үзүүлэх амжилтад шууд нөлөөлнө. Учир нь тамирчин оролцуулаагүй жинг шууд ялагдсанд тооцдог дүрэмтэй.

Энэ тэмцээнд ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн шигшээ урилгаар оролцдог. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх гэж байгаа юм.


“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ /Монгол/

2013 он: 8-р байр

2014 он: 6-р байр

2015 он: 4-р байр

“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН СУГАЛАА

А хэсэг: Монгол, ОХУ, Гүрж, Турк

Б хэсэг: Азербайжан, АНУ, Иран, Энэтхэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *