Categories
мэдээ улс-төр

НСХ 35 нэр дэвшигчийг нэмж бүртгэхээр болжээ

Нийслэлийн Сонгуулийн хороо 35 нэр дэвшигчийг нэмж бүртгэхээр болсон байна. Тодруулбал, НИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг дахин шалгаж, 19 бие даагчаас 4 нэр дэвшигчийг (Ө.Мөнхбат-БЗД 9-р тойрог, У.Даваажав-БЗД 10-р тойрог, С.Энхбаяр-ЧД 42-р тойрог, А.Туяабаатар-НД 45-р тойрог) нарыг бүртгэхээр болсон байна. Мөн Эх орончдын нэгдсэн эвслээс дөрвөн нэр дэвшигчийг, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс 27 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *