Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хүмүүнлэгийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна

Туркийн Станбул хотноо Дэлхийн хүмүүнлэгийн дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү уулзалтад 150 гаруй орны 6000 гаруй төлөөлөгчид оролцож байна. Өчигдөр уулзалтын нээлтийг хийсэн бөгөөд Туркийн төрийн тэргүүн Реженар Тайип Эрдоган болон уулзалтад ирсэн хүндэт зочин болох НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлж, ганцаарчилсан уузалт мөн хийжээ. Тус дээд хэмжээний уулзалтад улс орны шийдвэр гаргах түвшний томоохон төлөөлөгчид цөөнгүй ирсэн бөгөөд энэхүү хүмүүнлэгийн тусламжид хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд байна.

СТАНБУЛ ХОТ ӨНДӨРЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТАД БАЙНА

Туркид хамгийн сүүлд Таксим хэмээх олон хүн цугларсан талбайд гэмт халдлага болсон. Үүний улмаас таван ч хүн гэмтсэн билээ. Тиймээс дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр ямар нэгэн халдлага болохоос урьдчилан сэргийлж хотын төв хэсгээр өндөржүүлсэн байдал зарлаад байна. Мөн уулзалтад оролцогсдыг нэвтрүүлэхдээ нарийн хяналт шалгалт хийж байгаа аж.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Станбул хотноо дэлхийн хүмүүнлэгийн дээд хэмжээний анхдугаар уулзалт болж байгаатай холбогдуулан тус хотын замын хөдөлгөөн багагүй ихэсчээ. Станбул хот хүн амынхаа тоогоор Туркийн хамгийн том хот гэгддэг. Тодруулбал, 15 орчим сая хүн амтай тус хотын хувьд томоохон арга хэмжээний үеэр замын хязгаарлалт хийх тохиолдолд төв хэсгээр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл үүсэх байдал ажиглагддаг байна. Гэсэн хэдий ч хотын захиргааны зүгээс зохих арга хэмжээг авч байгаа бололтой.

УУЛЗАЛТ БА АЯЛАЛ

Туркийн хамгийн том хот болох Станбул газар нутгийн өвөрмөц тогтоцтой. Хоёр тивээр тусгаарлагдсан уг хот Газар дундын тэнгис, Хар тэнгистэй хиллэдэг. Тиймээс жуулчдын хувьд үзэж харах зүйл ихтэй. Энэ ч утгаараа дэлхийн хүмүүнлэгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд төлөөлөгчдийг Станбул хоттой танилцуулах аяллын машрут зохион байгуулж байгаа бөгөөд дээрх уулзалтын хүрээнд дагах олон салбар уулзалтыг зохион байгуулж байна. Зочдыг хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилттэй танилцуулахаас гадна усан онгоцоор байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхуулж хотоо суртачилах үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *