Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн үертэй байгааг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр тавдугаар сарын 20-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин аажим буурч байгаа бол Дэлгэрмөрөн, Үүр голын ус хоногт 45-50 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 15 см даван үерлээд байгаа ажээ. Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын усны түвшин хоногт 2-5 см нэмэгджээ.

Мөн Идэр, Чулуут голын дагууд усны түвшин хоногт 25-80 см нэмэгдэж, ус судлалын Идэр-Их-Уул харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см, Идэр гол Зүрх баг орчимд үерийн түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэсэн байна. Идэр, Хануй, Чулуут, Суман гол арав хоногийн дундаж утгаараа 2015 оны мөн үеийнхээс 10-65 см ахиу, харин Хойттамир ба Урдтамир голын хувьд 10-20 см бага бол олон жилийн дундаж түвшнээс Идэр, Урдтамир гол 10-50 см ахиу байна. Сэлэнгэ мөрний хувьд ч усны түвшин хоногт 5-15 см нэмэгдээд байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *