Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёр дах шалгаруулалт эхэллээ

Нийслэлийн
Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги,
байгууллагуудын дунд хүрээнд зохион байгуулж байгаа “Монгол цэргийн
жавхаа” уралдааны хоёр дах шалгаруулалт Батлан хамгаалахын их
сургуулийн талбайд өнөө өглөө эхэллээ.

Дөрөв дэх
жилдээ хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа тус уралдаанд
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн
нэрэмжит Аврах тусгай анги амжилттай оролцож байна.

Уралдааны
хоёр дах шатанд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Батлан хамгаалахын их
сургууль, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн байгууллагаас 9 анги, салаа
тунан үлджээ.

Хоёр дах
шатны шалгаруулалт нь 95 хүний бүрэлдэхүүнтэй ротын жагсаалын жигдрэлт,
жагсаалын байран дээрхи болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй
ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ. Мөн ротын захирагчийн
командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт
жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур болох юм байна.

Харин шагнал
гардуулах ёслолын ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа-2016” үзүүлэх
тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Чингисийн
талбайд зохион байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *