Categories
мэдээ нийгэм

Хувьцаагаар залилан хийж байна гэв

Сар шинийн дараахнаас эхлээд Эмээлт захын
ойролцоох зам дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэн бүрт оногдох
1072 хувьцаагаа өндөр үнээр борлуулахаар зогсох болсон тухай бид өмнө
нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Чингэлтэй
дүүргийн гуравдугаар хороо “Урт цагаан”, “Найман шарга” үйлчилгээний
төв, Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн замын урд орчимд 1072
хувьцаагаа борлуулах зорилготойгоор иргэд өдөр, шөнийг гэлтгүй олноороо
цугларах болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Хувьцааг хэн
нэгэн зарж борлуулах эрхзүйн орчин байхгүй. Энэ талаар худал цуурхал
тарааж ард түмнийг төөрөгдүүлж буй энэ үйл явдлыг шалгана” гэдгээ албан
ёсоор тайлбарласан. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс урт
цагааны орчимд хувьцаа худалдсан, худалдан авсан, данс нээсэн гэх
хэргийг шалгаж дуусаад харьяа прокурорын байгууллага руугаа шилжүүлсэн
байна. Давхар Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засагтай тэмцэх тасгаас
ажлын хэсэг гарч, хувьцаа авна гэсэн мэдээллийг анх хэн, ямар
зорилготойгоор тараасан бэ гэдгийг шалгахаар мөрдөн байцаалтын
ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Үүнтэй холбоотой өчигдөр зарим цахим
сайтаар “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн
Д.Дашням гэдэг хүнийг цагдаагийнхан шалгаж, мэдээлэл тараасан нэг
сэжигтэн гэж үзсэн тухай мэдээлж байлаа. Тэгвэл “Дархан Монгол ногоон
нэгдэл” төрийн бус байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж,
өөрийгөө болоод ТББ-аа энэ хэрэгт холбоогүй хэмээн тайлбарлалаа.

сдын хувьцааг зарж өгнө гэсэн байдлаар
иргэдийн 1072 хувьцааний баталгаажсан хуудсыг цуглуулсан, түүнчлэн
залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх, иргэдээс төлбөр, мөнгө авах гэж
оролдсон үйлдэл бүрийг цагдаагийнхан шалгаж байна. Мөн “Хувьцаа авч
байгаа хятадууд болон тэдэнтэй холбох газрыг нь мэднэ гэж” худлаа хэлэн
арьс, түүхий эд худалдан авдаг БНХАУ-ын иргэдийн байрласан газрыг зааж
өгч, архи авахуулж уусан үйлдлүүд илэрчээ. Үүнээс гадна хохирлоо
барагдуулах, мөнгө олох зорилгоор ард иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаа
зарж, худалдан авсан иргэн хэд хэд байна гэх ам дамжсан цуурхал тарааж,
иргэдээс хувьцааг авч бусдад худалдан дундаас нь ашиг олох санаа
зорилготой иргэд ч мөрдөн байцаалтын явцад гарч иржээ. Гэвч цагдаагийн
байгууллагын шалгалтаар хувьцаа худалдаж авсан нэг ч тохиолдол одоог
хүртэл бүртгэгдээгүй байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *