Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 14-ний өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захиргаа, багш, ажилчид болох 12 хүний бүрэлдэхүүн, сургуулийн 1000 гаруй оюутан санаачлан сайн дурын цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа. Тус цэвэрлэгээгээр “Japan town”-ны урд тал, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийт 16.2 тонн хог хаягдлыг 11 рейсээр ачиж тээвэрлэн хамтран ажиллажээ.