Categories
мэдээ нийгэм

“Corporate” зочид буудалд гал гарлаа

galХУД-ийн 15-р хороо Махатма Гандигийн гудамжинд байрлалтай “Corporate convention center”-т яг одоо гал гарч байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Corporate convention center”-ийн долдугаар давхарт гал гарч байгаа нь үнэн. Чингэлтэй дүүргийн 10 дугаар гал унтраах анги яг одоо ажиллаж байгаа бөгөөд ажиллагаа дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой гэлээ.

Тус төвийн долдугаар давхарт шинээр баригдсан концертын танхим байдаг юм байна. Түүнчлэн гал тус зочид буудлын өргөтгөлийн 3-8 дугаар давхрыг хамарсан гэж эх сурвалж хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *