Categories
гадаад мэдээ

Ки сун ен цэргийн алба хаахаар эх орноо зорилоо

Уэльсийн “Суонси”-гийн солонгос хагас хамгаалагч Ки Сун Ен цэргийн албан хаахаар ёстой болсон тул эх орноо зорьжээ. Тиймээс Английн Премьер лигийн энэ улирлын сүүлчийн тоглолтод гарах боломжгүй болсон байна.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу эрчүүд бүр цэргийн алба хаасан байх ёстой байдаг. Гэхдээ 29 нас хүрэхээсээ өмнө хоёр жилийн хугацаатай хаах ёстой аж. Ки Сун Ений хувьд 27 настай. Гэлээ ч түүнийг Өмнөд Солонгосын шигшээ багийнхныхаа хамтаар Олимпийн наадмын хүрэл медаль хүртсэнийг харгалзан үзэж хоёр сар биш дөрвөн долоо хоногийн хугацаанд алба хаалгах болжээ. Тиймээс “Суонси”-гийн удирдлага түүнийг эртхэн эх орон руу нь илгээж энэ хугацаанд алба хаах нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд “Манчестер Сити”-гийн эсрэг тоглолтоос чөлөөлсөн байна. Ки Сун Ен цэргийн албаа хаачихаад эх орондоо тодорхой хугацаанд амарч байгаад багийн бэлтгэлдээ эргэн ирэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *