Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ гишүүдийг сонгоно

Анхан болон Давж заалдах 99 шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн орон даяар болж, онлайн санал хураалтаар ШЕЗ-д нэр дэвшигчдийн нэрсийг тодруулсан хурлын тогтоолоо өчигдөр орой нэгтгэж дууссан байна.

Шүүгчдийн энэхүү нэгдсэн зөвлөлгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94,6 хувийн ирцтэйгээр оролцож, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дэвшигчийг нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож ШЕЗ-ийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлж тус бүрийн тогтоолыг Тооллогын комисст ирүүлжээ. Энэ сарын 13-ны өдөр буюу маргааш 10 цагт Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн санал хураалтыг нэгэн зэрэг зохион байгуулж ШЕЗ-ийн шинэ гишүүдийг сонгох юм. Дээрх нэгдсэн зөвлөлгөөний хөндлөнгийн ажиглагчаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар оролцов. Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нээлттэй болсон нь онлайнаар анх удаа санал хурааж, хурлыг шууд дамжуулснаараа онцлогтой байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *