Categories
мэдээ улс-төр

300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгов

Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол улсад ажилласан билээ. Энэ баг монголын парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж гаргахаар ажилласан байна.

Тэд ийнхүү ажиллах хугацаандаа УИХ-ын зарим байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна. ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас урьдчилсан судалгааныхаа дүнг олон нийтэд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *