Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцөөс 5000 тонн буудайн үр гаргана

Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5
мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш
боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн.
Ийм хэмжээний ургац авахад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай
байгаагаас 35.5 мянган тонныг дотооддоо бүрдүүлээд байна. Үүнд улсын
нөөцийн салбарт байгаа үр багтаж байгаа юм. Өнгөрсөн онд цаг уурын
тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ
хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй.

Тиймээс тариалан эрхлэгчдэд 14 мянган тонн үрийн буудай импортлох
зөвшөөрөл олгосон ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж 2 мянган тонн
үрийг оруулахаар болсон. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай
гэрээ байгуулсан 2 аж ахуй нэгж, нийт 6 мянган тонн үрийг оруулж ирэхээс
өнөөдрийн байдлаар 2 мянган тонн үрийг оруулж ирээд байна.

Иймд ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа 5000 тонн
улаанбуудайн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай байгаа буудайн үрийг
бүрдүүлэхээр боллоо. Уг асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаагийн өргөн
мэдүүлснээр, 05 дугаар сарын 03-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар
хэлэлцэн шийдвэрлэлээ. Буудайн үрийг тодорхой нөхцөлтэйгээр олгох бөгөөд
борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн
бүрдүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *