Categories
мэдээ нийгэм

Оюутнууд хэвлэлийн эрх чөлөөний өдөрлөг зохион байгуулав

МУБИС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутнууд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Тус сургуулийн сэтгүүлчийн ангийнхан энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. Энэ өдөр төр засаг, улс төрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан, хэвлэлийн эрх чөлөөгөөр бид хаана явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ, энэ үйлсийн төлөө амь амьдарлаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж, хүндэтгэл үзүүлдэг учиртай.

Тэгвэл энэ өдрийг МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн оюутнууд Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлээрээ бахархах нэгдмэл зорилгыг дээшлүүлэхэд чиглэн зохион байгуулжээ. МУБИС-ийн НХУС-ийн захирал Ж.Батбаатар “Жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр манай оюутнууд хэвлэлийн эрх чөлөө, түүнийг хамгаалах сэдвээр олон сонирхолтой санааг сэдэж, түүнийг жүжигчилсэн тоглолт хэлбэрээр илэрхийлэн өнөөдрийн арга хэмжээнд өндөр ач холбогдол үзүүлдэг. Багш нар нь нийт оюутнуудаараа бахархаж байна”гэсэн юм.

Тус сургуулийн сэтгүүлчийн I-IV ангийн оюутнууд энэ жилийн уриатай холбоотой сэдвээр анги тус бүр ханын самбар, жүжигчилсэн тоглолт бэлдэж өдөрлөгийн төгсгөлд оюун ухаан, авхаалж самбаа сорьсон “АХА” тэмцээн зохион байгууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *