Categories
мэдээ нийгэм

1072 хувьцааг зарж, худалдан авсан эсэх асуудалд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ

Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн
зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцааг гадуур
худалдаж авсан эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс таван толгой”
компанийн хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн
газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар
иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу
тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт
цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж,
баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг арилжаалах, хэн нэгэнд
бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах
хорооноос тайлбарлалаа. Одоогийн байдлаар 2.5 сая орчим иргэний нэр дээр
бүртгэлтэй байгаа эдгээр хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх,
шилжүүлэх боломжгүй аж. “Урт цагаан”, “Найман шарга” зэрэг хэд хэдэн
газар цугларсан зарим иргэдийн ярьсан шиг хувьцааг бараа шиг гараас гарт
дамжуулан гэрээ байгуулж, зарж болохгүй юм байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс
1072 хувьцааг зарж, худалдан авсан эсэх асуудалд мөрдөн байцаалтын
ажиллагааг эхлүүлж, шалгалтыг үргэлжлүүлж байна. Мөрдөн байцаалтын явцад
хувьцаагаа зарсан тохиолдол албан ёсоор тогтоогдоогүй гэдгийг ЦЕГ-аас
мэдэгдлээ. Гэхдээ хэрэгт эрүү үүсгэх эсэхээ шийдэхээр шалгалтыг
үргэлжлүүлж байна гэсэн юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс
“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын
гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент”
ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг байцаах ажиллагаа үргэлжилж буй
юм. Тэд шалгагдах үедээ ЭТТ-н хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй
иргэдийг бүртгэх ажлыг идэвхжүүлэх үүднээс хувьцаа худалдаж авна гэсэн
худал мэдээллийг тарааснаа хүлээн зөвшөөрчээ.

Мөн 1072 хувьцааг худалдан авч байна гэсэн
ташаа мэдээллээс үүдэн нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс
ихээр цуглаж, нийгмийн дэг журам алдагдан, ойр орчмын оршин суугчдаас
нь цагдаагийн байгууллагад гомдол ихээр ирэх болжээ. Өнөөдрийн байдлаар
Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны 83 орчим хувийг төр, 17 орчим
хувийг 2.5 сая иргэн, 0.06 орчим хуувийг 553 ААН эзэмшиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *