Categories
мэдээ нийгэм

Нэр дэвшигчдийг хар, цагаан жагсаалтад оруулна гэв

“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс Төрийн бус байгууллагууд нэгдэх тухай уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлж болохгүй эдгээдүүдийг хар жагсаалт, нэр дэвшиж болох этгээдийг цагаан жагсаалт гаргах ажлыг зохион байгуулахаар “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн шийдвэрлэн ажиллаж байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд төрийн бус байгуулагад уриалга хүргүүлсэн байна. Уриалгад “ Иргэдийн асуудлыг төрийн асуудал болгох төлөөллийг зөвхөн залуучуудын байгууллагй дангаар хариуцах нь өрөөсгөл бөгөөд цагаан жагсаалтад орох хүмүүс нь хамтран ажиллаж буй бүхий л ТББ-дад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь илүү бодитой, шударга ба хамтаар хариуцан асуудалд хандах нь зүйтэй юм” гэжээ.

Мөн улс төрийн намуудад хар мөргүй, нэр цэвэр хүнээ УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх уриалгыг хүргүүлэхээр болсон байна. Түүнчлэн уриалгыг үл харгалзан дээрх үйл явдлуудад холбогдсон улстөрчдийг нэр дэвшүүлбэл “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн тухайн нэр дэвшигчийг “Хар жагсаалт”-д оруулж сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээрээ уриалах гэнэ. Мөн нэр дэвшигчдийнхээ 50 хувиас дээш хувьд “Хар жагсаалт”-ын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд тус намыг сонгохгүй байхыг уриалж, сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *