Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт шилдэг бүтээл шалгаруулах,
худалдан авах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн 2016 оны 05-р сарын
20-ноос 05-р сарын 30-ыг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн
үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцох
бүтээлүүдийг 2016 оны 05-р сарын 04-18-ны өдрийг дуустал 10:00-17:00
цагийн хооронд Монголын Уран Зургийн Галерейд бүртгэж авна.
Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тавигдах шаардлага:
- Дүрслэх урлагийн бүх төрөл.
- Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.
- Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын өндөр түвшинд байх. /бүтээл нь ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй байх/
- Бүтээл нь эскиз загварын болон хэврэг материал (гипс, шавар, хөөс, шил)-аар хийгдээгүй байх.
- Нэг уран бүтээлчийн хоёр бүтээл оролцож болно.
- Бүтээл нь эх бүтээл байх бөгөөд өмнө нь хуулбарлагдаагүй байх.
- Сүүлийн 3 жилд бүтээгдсэн байх. /бүтээл нь нойтон бус байх /
- Тухайн бүтээлийн тайлбар, товч түүх, агуулгын талаархи дэлгэрэнгүй
мэдээлэл. Жишээ нь: Олон улсын болон томоохон үзэсгэлэнд оролцож,
тодорхой амжилт гаргаж шагнал хүртсэн тухай гэрэл зураг, дижитал баримт
материал, цом, диплом, өргөмжлөл, ном, танилцуулга г.м. - Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар.