Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Б.Булганыг өмөөрөхдөө талийгаачийг өмгөөлөхөө мартаж болохгүй” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэхэн долоо хоногийн дугаар уншигчдын гарт хүрч байна. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд “Танайд өнжье” булангаа онцлон хүргэлээ. Атрын хөндийгөөс, их ажил бужигнасан тариаланчдын аж амьдарлаас бэлтгэн хүргэж буй “Танайд өнжье” булангаа шимтэн уншаарай.

Намууд сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн талаархь дэлэгрэнгүй мэдээлэл болон Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга УИХ-ын гишүүн Г.Уянгатай хийсэн ярилцлагыг хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

С.Зориг агсны гэргий Б.Булганы эргэн тойрон дахь дуулиан шуугиан намдаагүй байгаа билээ. Тэгвэл та манай сонины гуравдугаар нүүрнээс “Б.Булганыг өмөөрөхдөө талийгаачийг өмгөөлөхөө мартаж болохгүй” нийтлэлийг унших боломжтой.

Улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээлэл, Г.Уянга гишүүний ярилцлагын үргэлжлэлийг тав, зургадугаар нүүрнээс тольдох боломжтой юм.

Хичээлээ тараад явж байсан балчир хүүг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн долоо хоногт Зайсангийн 115 дугаар сургуулийн гада гарсан билээ. Хүүхэд аюулгүй орчинд өсөж торних боломжгүй болсны бас нэг жишээ энэ гэдгийг иргэд цахим ертөнцөөр шүүмжлэн хэлж буй. Энэ талаархь сурвалжлагын дэлэгрэнгүйг долдугаар нүүрнээс уншина уу.

Анхны атарчин Ц.Сүрэнхорлоогийнд өнжсөн тухай тэмдэглэлийг 12,13 дугаар нүүрнээс сонирхоорой.

Олимпын эрх олгох чөлөөт сонгомол бөхийн дэлхийн нэгдүгээр шатны тэмцээнээс бэлтгэн хүргэж буй сурвалжлага, мэдээллийг 17 дугаар нүүрэнд нийтэллээ.

Монгол даяар дуурсагдах дархан далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэргий, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын ээжтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг “Гэргий” булангаас уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ, мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *